ӨМНӨД СОЛОНГОСЫН №1 ВИСКИНИЙ БРЭНД CU-ИЙН БҮХ САЛБАРТ ХУДАЛДААЛАГДАНА

Хуваалцах:
ӨМНӨД СОЛОНГОСЫН №1 ВИСКИНИЙ БРЭНД  CU-ИЙН БҮХ САЛБАРТ ХУДАЛДААЛАГДАНА

Өмнөд Солонгосын вискиний зах зээлд 2017 онд борлуулалтаараа тэргүүлж байсан Golden Blue брэндийн премиум ангиллын Quartz виски тун удахгүй CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдахаар болжээ.

Golden Blue Quartz нь 36.5 хувийн хатуулагтай бөгөөд жимсний анхилуун үнэр, карамелийн үл ялиг чихэрлэг амт, самрын зөөлөн амтыг хослуулдгаараа онцлог аж. Мөн дангаар нь болон мөстэй, эсвэл содтой ус, нимбэг хослуулан хайболл хэлбэрээр амтлах боломжтой юм.

Түүнчлэн CU-ээс Golden Blue Quartz виски нэг шилийг худалдан авсан хэрэглэгчдэд Golden Blue брэндийн хайболлын эсвэл шотны хундаганаас сонгон бэлэглэх урамшуулал зарлажээ.

ӨМНӨД СОЛОНГОСЫН №1 ВИСКИНИЙ БРЭНД  CU-ИЙН БҮХ САЛБАРТ ХУДАЛДААЛАГДАНА


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх