ШХАБ яриа хэлэлцээний түнш болон ажиглагч гэсэн ангиллуудыг нэгтгэж, “түнш" гэсэн нэгдсэн статус бий болгоно

Хуваалцах:
ШХАБ яриа хэлэлцээний түнш болон ажиглагч гэсэн ангиллуудыг нэгтгэж, “түнш" гэсэн нэгдсэн статус бий болгоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь яриа хэлэлцээний түнш болон ажиглагч гэсэн ангиллуудыг нэгтгэж, "ШХАБ-ын түнш" гэсэн нэгдсэн статус бий болгохоор төлөвлөж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

"Бид үр дүнтэй ажиллалаа. Төрийн тэргүүн нарт танилцуулах баримт бичгийн төслүүдэд шинэ сорилт, аюул заналхийллийг шийдвэрлэх бүх нийтийн төв болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх төв байгуулах асуудал багтаж байна. Мөн бид одоогийн яриа хэлэлцээний түншүүд болон ажиглагчдыг 'ШХАБ-ын түнш' гэсэн нэгдсэн ангилалд нэгтгэх шийдвэрээ зарлах болно" гэж Лавров сэтгүүлчдэд ярьжээ.

 Тэрбээр одоогоор ШХАБ нь 10 гишүүн, 15 яриа хэлэлцээний түнш, хоёр ажиглагч улсаас бүрдэж байгааг онцоллоо. "Эдгээр 17 улсыг 'түнш' гэсэн ангилалд шилжүүлэх бөгөөд тэд үүнийг эсэргүүцэхгүй гэж найдаж байна" хэмээн сайд ярьжээ.

 Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 онд байгуулагдсан олон улсын байгууллага юм. Тус байгууллагын гишүүн орнуудад Беларусь, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Хятад, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан улсууд багтдаг. Яриа хэлэлцээний түншүүдэд Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Камбож, Катар, Кувейт, Мальдив, Мьянмар, Балба, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Турк, Лаос, Шри-Ланка улсууд багтдаг бол Афганистан, Монгол улсууд ажиглагчийн статустай байдаг.

https://tass.com/politics/2164637


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих