
Эдди Редмэйн "Дани охин" кинонд трансжендер Лили Элбагийн дүрд тоглохоор шийдсэнээ "алдаа" гэж нэрлэжээ. Том Хуперын найруулсан "Дани охин" киног хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүмүүсийн нэг Эльбагийн түүхээс сэдэвлэн бүтээсэн. Хэдийгээр Рэдмэйн дүрээрээ хэд хэдэн шагналд нэр дэвшиж байсан ч Элбагийн дүрд сонгогдсон нь олон хүний шүүмжлэлийг дагуулснаас гадна энэ дүрийг транс жүжигчинд өгөх ёстой гэх хүн олон байсан юм. Тэрбээр Их Британийн “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа шүүмжлэлийг үндэслэлтэй гэж хэлсэн бөгөөд “Энэ дүрийг авсан нь "алдаа" байсан бөгөөд хэрэв өнөөдөр энэ дүрийг санал болговол хүлээж авахгүй” гэжээ. Редмейн дараа нь "Кабаре" киноны Эмси дүрийг "Чернобылийн" Салли Боулзын дүрийг бүтээсэн. Түүнчлэн тэрбээр "Кабаре" киноны талаар “Хүмүүсийг шүүмжлэхээсээ өмнө ирж үзэхийг хүсэж байна" гэжээ. "Кабаре" Лондоны “Playhouse” театрт арванхоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу