
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрөө ажлын хэсэг байгуулж, өөрөө баталсан ажлын хэсгийн удирдамж гэх УИХ-ын тамга бүхий өөрийн гарын үсэгтэй бичгийг өнгөрсөн 12-р сард Монголбанкинд илгээсэн байдаг.
Тус удирдамж нь албан тоотгүйн дээр УИХ-ын даргаас болон ЭЗБХ-оос томилсон гэх тушаал үндэслэл дурьдагдаагүй байх юм.


“Банкны тухай хууль, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуудиудын хэрэгжилтийг хянан шалгаж, арилжааны банкуудад байршиж байгаа иргэн, аж ахуй нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж” гэх гарчиган дор ажлын хэсгийг заахдаа Банкны салбарын шинэчлэлт, банкны тухай хуулийн хэрэгжилт, арилжааны банкууд тэр дундаа системийн нөлөө бүхий банкуудын эзэмшлийн асуудал, эцсийн эзэмшигчийг тогтоох талаар, арилжааны банкинд байршиж байгаа иргэн, ААН, төрийн мөнгөн мөнгөн хөрөнгийн баримттай танилцах.
Мөн ХААНБанкны хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, холбогдох баримттай танилцах, Ариг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал, Капитрон, Чингис хаан банкуудад нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн үр дүнтэй танилцах гэх мэт мэдээллүүдийг шаардсан нь өөрөө Монголбанкны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл.


Мөн Ч.Хүрэлбаатар гишүүн нь өөрөө ХААНБанкны хувьцаатай ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Гэтэл дээрх хуурамч албан тоотгүй ажлын хэсэг байгуулсан, “Савада холдинг” корпораци руу төрийн албан тоотыг хуурамчаар үйлдэж явуулсан зэрэг нь ХААНБанкны хувьцаанд санаархсан гэх хардалт төрүүлээд байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу