МЭДЭЭОнцлох

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын гадаад өрийн хүүнд өдөрт 2.5 тэрбумыг төлдөг

Хуваалцах:
Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын гадаад өрийн хүүнд өдөрт 2.5 тэрбумыг төлдөг

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хурлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

"Монгол Улсын нийт гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлээр бүртгэгдсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөвт нийт 9.5 тэрбум төгрөг сууссан. Үүнийг 365 хоногт хуваахаар хэд болж байна вэ? 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Сая Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд ирсэн. Улмаар зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл B3 тогтвортой гэдэг зэрэглэлд байж байна. Энэ нь Засгийн газар өрийн менежментийг хууль ном журамд нь нийцүүлэн хийж байгааг харуулж байгаа. Үлдэж буй өрүүдийг хувийн хэвшил, компаниуд төлж байгаа. Оюутолгой компани ч хэвийн төлж байгаа. Одоогоор дефолт зарласан өр төлбөр дуулдахгүй байна".

Ажлын хэсгээс асуултад хариулахдаа "Буцалтгүй тусламжийг 2022 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа. Дотроо зээл дагаж орж ирдэг хэлбэр бий. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн хөнгөлтийн түвшинг бууруулж, Засгийн газрын зүгээс нийгмийн шинж чанартай хөнгөлөлттэй зээл авч ашиглахыг зорьдог" гэв. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих