
“ХААНбанк”-ны хувьцааг өөрийн хамаарал бүхий компанид авч өгөх гэсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын баримт ил болсон.
Нэг ижил дугаартай хоёр өөр албан бичгийг үйлдэн нэгийг нь НЗДТГ-руу, нөгөөхийг нь “ХААНбанк”-ны ТУЗ-ийн дарга Савада Хидео руу хаягласан байдаг. Тэгвэл Япон улсын иргэн Савада Хидео манай улсын АТГ-руу Ч.Хүрэлбаатарыг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гомдол илгээсэн. Гэвч энэ бичиг Гадаад харилцааны яам, Япон улсын элчин сайдын яамаар дамжиж ирсэнгүй. Харин ХЗДХЯамаар дамжиж ирсэн байх юм.
Үүний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Манайд ирсэн бичгийг Монголбанк руу явуулсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэдэг утгаараа ХЗДХ-ийн яаманд хандсан гэж ойлгосон. Гол асуудал нь арилжааны банкны тухай хуулиар арилжааны банкны өмчлөл шилжиж байгаа тэр зөвшөөрөл, бүртгэл хөдөлгөөнийг Монголбанк хийх ёстой. Гомдолд дурьсанаар бүртгэлд шилжилт хөдөлгөөнийг Монголбанк хийж өгөрхгүй байна, өөрөөр хэлбэл захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэл гаргаж байна гэдэг агуулгаар гомдол гаргаж байсан гэж би санаж байна. Аж ахуй нэгж байгууллага, хувьцаа эзэшигч тухайн асуудлаа захиргааны ерөнхий хууль зөрчиж байгаа ийм үйлдэл байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандана” гэж Товч.мн сайтад өгсөн ярилцага өгөхдөө хэлэв.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам тухайн бичгийг Монголбанк руу явуулсан байхад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яагаад үзээгүй вэ? Үнэнийг нуух гэж оролдов уу?
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа, “Тэр бичгийг ОНМХ дээр байхыг үзсэн. Би хувь хүнийхээ хувьд ийм бичиг агуулагынх нь хувьд Монгол хүнд зар гэсэн агуулгатай гэж уншигдаж байгаа. Гэхдээ би бол ийм боломж байхгүй, энэ бичиг хуурамч байх гэж хувьдаа бодож байна. Савада холдинг гэдэг компани чинь 1958 онд байгуулагдсан, доороо маш олон компанитай ийм компани. Энэний хувьцааг авна гэдэг бол маш том хөрөнгө мөнгөтэй хүн, зоригтой хүн л авая гэх байх. Энэ зөвхөн ХААН банкны хувьцаа биш. Тэр Савада холдинг доороо ХААН банкнаас гадна ОХУ, Киргыз, Сингапурт үнэт цаасны компани байна гэх мэтчилэн маш олон компанитай. Тэндээс очиж Монгол хүнийг хувьцаа ав гэж хэлж байгаа нь энэ Оросын банкны эзэн болохыг зөвшөөрч байна гэсэн үг” гэсэн юм.
Энэ бүгдээс харахад Хууль зүй, дотоод хэргийн яам нь бичиг ирсэн, Монголбанк руу явуулсан, Монголбанкны зүгээс тийм бичиг манайхаар дамжиж ирээгүй гэж хэлээд байдаг. Хэн нь үнэнийг ярьж, хэн нь худал ярьж байгааг хууль хяналтын байгууллага тогтоох биз.
Үргэлжлэл бий...





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-03-10 19:07:29
Нямбаатар худалч
Зочин 2022-03-08 11:22:36
Ч.Хүрэлбаатар их олон дайсантай болж дээ.Үнэн шударга яваа хүнийг энэ хүмүүс их хэмлэх биз.