
Хөгжлийн гэх тодотголтой банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл ил болсоноор өмнөх зээлдэгч нарын мэдээлэл сөхөгдөж эхэлсэн. Анхаарал татсан мэдээлэл нь арилжааны банкинд буюу "ХААН банк"-нд зээл олгож.
“Хөгжлийн банк”-ны үндсэн чиг үүрэг нь улс орныг хөгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх. Гэтэл арилжааны банкинд зээл олгосон нь сонирхол татна.
“ХААН БАНК”-НД ХЭН ЗЭЭЛ ОЛГОСОН БЭ?
2017-2021 он хүртэл Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байв.
“Хөгжлийн банк”-ны мөнгийг захиран зарцуулах, хяналт шалгалт хийх бүх эрх нь Ч.Хүрэлбаатарыг сайд байх үед Сангийн яаманд очсон түүхтэй. Мөн төв банкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилж халаас нэг болов. Энэ л үеэс улсын мөнгөн дээр “Дураараа дургих” боломж үүсэв. Үүний тод жишээ “ХААН банк”
Тухайн үед “ХААН банк” нь 35 сая 817 мянган долларын зээл авсан байдаг. Жилийн 4.5-13.5 хүртэлх хүүтэйгээр зээл аван эргэлдүүлж иргэдэд 12-18 хувийн хүүтэй зээлдүүлдэг. ЭНЭ БОЛ ХҮҮН ДЭЭР МӨНГӨ УГААХ ТОГЛОЛТ.
Энгийн жишээ 100 тэрбум төгрөгийн зээл авахад хүү нь 18 хувь. Хүүгийн төлөлт 18 тэрбум. Хөгжлийн банкинд 8 тэрбумыг зээлийн хүүнд өгч, үлдсэн 10 тэрбум нь цэвэр ашиг. ИНГЭЖ Л ТЭД МӨНГӨ УГААДАГ.
Эндээс харвал зээлдэгч компаниуд биш үе үеийн эрх баригчдыг хамарсан томоохон бүлэглэл байгаа гэж харж болно. Үүний орой нь магадгүй Сангийн сайд асан, Төсвийн байнгын хорооны дарга, Ч.Хүрэлбаатар юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-05-26 14:34:49
Ханбогдийг хот болгон хөгжүүлэх боломжтой.Монголын Иерусалим болгоё.