Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг 319 алба хаагчтайгаар байгууллаа

Хуваалцах:
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг 319 алба хаагчтайгаар байгууллаа

Тээврийн цагдаагийн албаны дэргэд 319 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шинэ нэгж буюу Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ тухай “Алба хаагчид авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, үргэлжилсэн шугам давж эргэх зөрчил гаргаж буй жолоочдод дүрмээ сахихыг шаардах буюу эргүүлийн үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын 360 камертай автомашин нь зам тээврийн зөрчлөөс гадна бусад эрэн сурвалжилж  байгаа тээврийн хэрэгсэл, гудамж талбайд гарч буй хэргийг илрүүлнэ. Хэн нэг хүнийг мөрдөх, тагнах гээд байгаа хэрэг биш” гэлээ.

Ташрамд,  2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хиймэл оюунд суурилсан камерын системээр зөрчлийг илрүүлж эхэлнэ.  

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх