Ховд аймагт зам тээврийн ослоор 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ

Хуваалцах:
Ховд аймагт зам тээврийн ослоор 24-62 насны  дөрвөн иргэн нас барж,  нэг хүн хүнд гэмтжээ

Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Манхан суманд энэ сарын 1-ний 09:00 цагийн орчимд Онцын хотгор гэх газарт Toyota Probox маркийн автомашин Toyota Prius-30 маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас хол замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх