Визний журмын өөрчлөлттэй маргааны улмаас АНУ сэтгүүлч, оюутан, солилцооны хөтөлбөрийн визний журмын хэрэгжилийг түр зогсоожээ

Хуваалцах:
Визний журмын өөрчлөлттэй маргааны улмаас АНУ сэтгүүлч, оюутан, солилцооны хөтөлбөрийн визний журмын хэрэгжилийг түр зогсоожээ

АНУ-ын Массачусетс муж улсын Холбооны тойргийн шүүх гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрөөр тус улсад зорчиж буй хүмүүст виз олгохтой холбоотой шинэ журмыг шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл хэрэгжүүлэхийг түр зогсоожээ. 

Уг хэргийг дээд боловсрол, цагаачлалын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг, 600 орчим коллеж, их сургуулийг нэгтгэсэн ашгийн бус “The Presidents Alliance on Higher Education and Immigration” байгууллага нэхэмжилсэн бол хариуцагчаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамыг татсан байна.

Нэхэмжлэгчдийн гаргасан хүсэлтийг эцсийн журам хүчин төгөлдөр болох өдрийг хойшлуулах тухай хэсэгт нь хангасан байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гадаадын сэтгүүлч, оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчиж буй хүмүүст виз олгох журмыг өөрчлөхөөр шийдвэрлэснээ долоодугаар мэдэгдсэн юм. Энэхүү өөрчлөлтөд тэдний тус улсад байх хугацааг 240 хоногоор хязгаарлахаар тусгасан бөгөөд БНХАУ-ын иргэдийн хувьд энэ хугацааг 90 хоног болгохоор санал болгожээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих